Имэйл, мессеж зэрэг харилцааны технологиос болж ажлын хамт олны харилцаа хөндийрдөг байна. Иймээс тэд багахан тусгаарлагчтай оффисийн өрөөнд нэг дор ажиллаж байсан ч ганцаардлыг мэдэрдэг гэдгийг Сакраменто мужийн Бизнесийн удирдлагын коллежийн эрдэмтэд тогтоожээ.

Мөн гэрээсээ ажилладаг болон чөлөөт цагийн хуваарьтай ажил нь хамт олны харилцааг хязгаарладаг байна. Үүнээс болж цагийн ажилтнууд ганцаардаж улмаар ажлаасаа гарахад хүрдэг гэнэ.

Хамт олны харилцаа гэдэг ажлын бүтээмжид чухал нөлөөтэй. Иймээс бусдаас тусгаарлагдаж ганцаарддаг ажилтны ажлын бүтээмж буурдаг байна. Улмаар тэд бусдыг өөрөөсөө түлхэж хичээл зүтгэлээ алдаж эхэлдэг гэнэ.

Голдуу шинэ ажилчид ганцаардлыг мэдэрдэг учир удирдах албан тушаалтнууд тэдэнд илүү анхаарал хандуулан тусалж дэмжих нь зүйтэй юм. Мөн хичээл зүтгэлийг нь үнэлж талархлын зурвас илгээх, цагийн ажилчдыг бусдын анхаарлын төвд оруулж ямар нэг хурал, арга хэмжээг удирдуулах зэргээр дэмжих хэрэгтэй.

Үүнээс гадна хамтдаа гадуур хооллох, ажлын холбогдолгүй уулзалт зохион байгуулах нь ганцаардмал ажилчдыг нээж өгөхөд тустай гэнэ.

Эх сурвалж: CNN, Wthitv