Хүүхэд хамгааллын чиглэлийн байгууллагууд ажил хаялтын дүнд 100.000 гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх хөндөгдөж байна гэлээ.

Ажил хаялттай холбоотойгоор хүүхэд өдрийн цагаар эзгүйдэж, эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ ажилдаа дагуулж ирэх, гэрт нь цоожлох, хүүхдийг харах хүнгүй үлдээх, ажлын цагт хоцрох, бүтээмж буурах, цалин хөлсний маргаанд орох зэрэг асуудлууд үүсэж байгаа гэнэ.

Тиймээс энэ асуудалд Засгийн газар оновчтой шийдвэр гаргаж, хурдан шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн ажил хаялтын хугацаанд эцэг эхчүүд хамтран хүүхдийг аль болох гэрт нь байлгахгүйгээр сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийг зөвлөлөө.  

Ажил хаялт долоо дахь өдрөө үргэлжилж, 68 сургууль, 18 цэцэрлэг, шинжлэх ухааны 11 байгууллага ажил хаяад байна.