Гадаадад суралцдаг оюутан, залуусын холбооноос коронавирусийн эсрэг таван шаардлагыг засгийн газарт хүргүүлж иргэд болон албан байгууллагуудад уриалга гаргалаа.

Шаардлагад:

  1. Маскийг нас харгалзахгүй үнэ төлбөргүй иргэдэд тараах, 
  2. Маскний үнийн хөөрөгдлийг зогсоох,
  3. Хятадад суралцаж буй 32 иргэнийг яаралтай энэ долоо хоногт авчрах, 
  4. 0-10 настай хүүхэдтэй эцэг эхийн ажиллах цагийг гуравдугаар сарын хоёрныг хүртэл багасгаж цалинтай чөлөө олгох,
  5. 501 километр буюу түүнээс дээш замын зардлыг оюутнуудад нөхөн олгохыг шаардсан байна.  

Мөн томоохон худалдааны төв, дэлгүүрийг үнэ төлбөргүй маск тараахыг уриаллаа. Тэд маргаашаас 10 мянган маскийг гэр хороолол, Нарантуул зах орчимд үнэ төлбөргүй тараах юм.  

                         Г.Бадамханд