Германы эрдэмтэн Альберт Эйнштейний 1954 онд шашны философич Эрик Гуткайндад илгээсэн Бурхны захидал дуудлага худалдааны үеэр 2.9 орчим сая доллараар зарагдлаа. Ингэснээр Эйнштейний хамгийн үнэтэй зарагдсан захидал болжээ.

Уг захидал нь Гуткайндын 1952 оны “Амьдралаа сонгох нь: Библийн эсэргүүцлийн тухай санаа” гэх номын шүүмжлэл юм. Эйнштейн захидалдаа “Бурхан гэдэг үг сэтгэл хөдлөл, хүний сул дорой байдлаас өөр ямар ч утгагүй. Бас их болхи бөгөөд нялхамсуу. Энэ бодлыг минь юу ч өөрчилж чадахгүй” гэжээ.

Мөн дуудлага худалдааны үеэр Эйнштейний Америкийн ерөнхийлөгч асан Франклин Рузвельтэд 1939 онд илгээсэн цөмийн бөмбөгийн аюулын тухай захидал, Чарльз Дарвины “Байгалийн шалгарлаар биетийг судлах нь” зэрэг ном, бичвэрийг нийт 8.3 сая доллараар зарсан байна.

Эх сурвалж: CNN, CNBC