Нирвана хамтлагийн дуучин Курт Кобайн агсны амьдарч байсан байшинг 7.5 сая доллараар худалдаалах гэнэ. 

Кобайн Сеатл муж дахь уг байшингаа 1994 оны нэгдүгээр сард худалдаж авсан ба эхнэр Кортни Лав болон охины хамт амьдарч байсан юм. Харамсалтай нь Кобайн мөн оны дөрөвдүгээр сарын таванд хүлэмжиндээ амиа хорлосон байдалтай олджээ. 

Лав уг хүлэмжийг буулган байшиндаа 1997 он хүртэл амьдарч байгаад 2.9 сая доллараар зарсан байна. Одоогийн эзэн нь байшинг 2000 онд Америкийн банкнаас худалдаж авсан гэж Сеатлийн хөршүүдийн департмент мэдээлжээ. 

Өдгөө 117 жилийн настай уг байшин 743 метр.кв хэмжээтэй бөгөөд дөрвөн унтлагийн өрөө, дөрвөн угаалгын өрөө, залгаа граштай юм. 

Эх сурвалж: Loudwire, CNN