Хөгжмийн зохиолч Эндрю Ллойд-Уэбберийн 1981 онд бичсэн алдарт Муурнууд мюзиклийн уран сайхны кино болгосон хувилбарын трэйлер цацагдлаа. 

Киноны гол дүрд дуучин Женнифер Хадсон, Тайлор Свифт, Жасон Деруло, жүжигчин Идрис Элба, Жэймс Горден, Жуди Денч, балетчин Францеска Хэйуард нар тогложээ.

Найруулагч Том Хупер гол дүрийн муурнуудын үсийг дижитал технологи ашиглан бодит мэт бүтээсэн талаар ярьж байсан ч жүжигчдийн нүүрийг муурын биед уусгасан нь зарим үзэгчдэд таалагдсангүй. 

Зарим үзэгчид хүн, муурын эрлийз амьтдад яагаад хөх байгаа, сүүл нь хаанаас гарч ирсэн талаар гайхсан байна. 

Трэйлер өөр нэг маргаан дагуулсан нь хүн шиг нүүр, биетэй муурнуудын амьдардаг ертөнцөд тэдний эзэд болох жинхэнэ хүмүүс хаана байгаа вэ гэдэг асуудал байв. 

Юниверсал студийн 287 сая доллараар бүтээсэн Муурнууд кино ирэх 12-р сарын 20-нд нээлтээ хийх юм.

Эх сурвалж: CNN, The guardian