Английн Уилтшир мужид байдаг балар эртний булш болох Стоунхенжид ямар хүмүүсийг оршуулсныг тус улсын эрдэмтэд анх удаа судалжээ.

Өмнө нь хийгдэж байсан судалгаанууд голдуу уг булшийг хэн, хэрхэн барьсныг судалдаг байсан юм.  

Булшны шарилыг судална гэдэг хүнд асуудал гэнэ. Учир нь, МЭӨ 3000 оны үед цогцсыг шатааж, Стоунхенжид оршуулдаг байжээ.

Стоунхенжид оршуулсан хүмүүсийн 40 хувь нь баруун Уэльсээс гаралтай байсан байна.

Судалгааны баг 25 булшны араг ясыг судлахад тэдний 15 нь амьдралынхаа сүүлийн 10 жилийг Стоунхенжийн ойр хавьд, үлдсэн нь одоогийн Уэльсийн нутаг дэвсгэрт өнгөрөөсөн нь тогтоогдсон байна. Мөн тэдний гурав нь өсвөр насны хүүхэд, ес нь насанд хүрсэн эрэгтэй, зургаа нь эмэгтэй байсан байх магадлалтай гэнэ.

Хөшөөг барьсан чулуунуудыг Уэльсээс авчирсан байж магадгүй ба жижиг чулууг нь том чулууг зөөхөд ашиглажээ.

Судалгаанд хөнгөн цагааны изотоп гэх химийн элементийг ашиглан шатсан араг яснуудыг шинжилсэн байна. Хөнгөн цагаан нь нүүрснээс долоо дахин хүнд шүлтийн металл юм.

Энэ талаар судалгааны багийн ахлах, Оксфордын их сургуулийн судлаач Рик Шултин хэлэхдээ, “Бидний судалгааны тэмдэглүүштэй зүйлийн нэг бол шатсан ясны хэсгээс маш их мэдээлэл олж архилеогийн судалгааг шинэ түвшинд аваачсан явдал юм” гэжээ.

Шарилын ясны шинжилгээ Их Британийн судлаачдын хийсэн ургамал, ус, шүдний судалгаатай таарсан байна. .

МЭӨ 3180-2380 оны хооронд оршуулсан уг шарилуудыг 1920 оны үед хурандаа Уильям Хаули малтаж Стоунхенжийн Аубригийн нүх гэдэг газарт дахин шатааж байжээ.

Эх сурвалж: CNN, USA Today