Миранда Керр

Загвар өмсөгч Миранда Керр саяхан Снапчатын үүсгэн байгуулагч Эван Спигельтэй гэрлэж хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан юм. Керр өмнөх нөхөр Орланда Блумын долоон настай хүү Флиннийхээ хэрхэн дүүтэй болохоор яарч байсан талаар хуваалцжээ.

Тэрээр ярихдаа, “ Эван бид хоёрыг хэзээ дүү гаргаж өгөх вэ гэж Флиннийг асуухад нь би бид эхлээд хуримаа хийх ёстой гэж хэлсэн юм. Гэтэл тэр хуримын маргааш өдөр нь гүйж ирээд Ээжээ дүү хаана байна гэж асууж билээ” гэсэн байна.

Image result for miranda kerr flynn 2018

Жана Крамер

Каутри дуучин Жана Крамер хоёр настай охин Жолигийнхаа аавдаа хэрхэн нохойн үүр барихад нь тусласан талаар, “Тэр өдөржин аавдаа туслаад түр амрахаар суухдаа нохойн идүүрээс ус уучихсан. Түүний энэ бичлэгийг ирээдүйн найз хөвгүүнд нь үзүүлнэ” гэж хошигножээ.  

Image result for jana kramer daughter

Ким Кардашиан Уэст

Тэрээр таван настай охин Норт, хоёр настай хүү Сайнт нарынхаа талаар, “Сайнтыг хөхүүлж байхад Норт дүүтэйгээ барьцаад байдаг учраас нөгөө талын хөхний даруулгандаа соруултай, жижиг сүүны сав хийчихдэг юм” гэж ярьжээ.

Image result for jana kramer daughter

Блэк Ливли

Түүний гурван настай охин Жэймс дүүгээ Хэлловины баяраар ямар дүрд хувиргамаар байгаагаа ээждээ хэлжээ. Энэ талаар Ливли , “Жэймс дүүгээ Мангасуудын ертөнцийн Майк Вазовский болгохыг хүссэн. Тэгэхээр нь би гэр бүлээрээ Мангасуудын ертөнцийн нэг нэг дүр болъё гэтэл тэр Үнсгэлжин болно гэсэн. Эсвэл тэр Моана, дүү нь Хэй Хэй тахиа болно. Хэрэв тэр Фрозений Анна болвол дүү нь Элса болох уу гэтэл тэр Үгүй ээ, Тангледийн гүрвэл болно гэсэн юм” гэжээ.

Image result for blake lively daughter

Ди Жей Калед

Түүний нэг настай хүү Асад аавынхаа клипинд тоглохоос авахуулаад туслах продюсероор нь хүртэл ажилладаг гэнэ. Энэ талаар Калед, “Бид Бейонсе, Жэй-Зигийн Shining дууг бичиж байхад Асад толгойгоо хөдөлгөөд амаа ангайсан. Тэр ийм үйлдэл хийхээр тухайн дуу жинхэнэ хит болдог юм. Бас тэр хүндрэх юм уу бөөлжвөл мөн л сайны тэмдэг” гэжээ.

Image result for dj khaled son

Тина Фей

30 рок цувралын жүжигчин Тина Фейн 12 настай охин Алисе ээжийнхээ киноныг яаж үнэлсэн талаар Фей ярихдаа, “Алисе 30 рокыг үзснийхээ дараа Их сонин санагдлаа гэсэн юм. Би яагаад гэдгийг нь асуутал тэр Та ааваас өөр хүнд хайртай юм шиг жүжиглэж байгаа нь сонин байна гэж хариулсан” гэжээ.

Image result for tina fey daughter Alice

Дуэйн Жонсон

Жүжигчин Дуэйн Жонсон охиддоо усан сэлэлтийн хичээл заах үеэр хоёр настай охин Жасмин Лиа аавынхаа булчинлаг биеийг юу гэж магтсан талаар Жонсон инстраграмдаа хуваалцжээ. Тэрээр, “Намайг цамцаа тайлах үед Жасмин Ааваа, би таны бор мөөмөнд дуртай гэсэн юм” гэж бичсэн байна.

Related image

Эх сурвалж: People