Опра Уинфри /100 сая доллар/

Алдарт хөтлөгчийн тус харш нь зургаан унтлагын өрөө, 14 угаалгын өрөө, 10 ил гал, хоёр театр, дарсны зоорь, амбаар, цөөрөм, теннисний талбай, нуур, усан сантай зочны байшин болон цайны байшинтай юм. 

Oprah Winfrey has a 65-acre estate in California estimated to be worth almost $100 million.

Плэйбой харш /100 сая доллар/

Плэйбой сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнерийн уг харш нь 30 өрөө, амьтны хүрээлэн, шувууны тор, дарсны зоорь, сагс, теннисний талбайтай. Уг харшийг 2016 онд 100 сая доллараар зарсан нь Лос Анжелесийн хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө болсон байна. 

The Playboy Mansion was sold in 2016 for $100 million.

Бейонсе, Жей-Зи /88 сая доллар/

Тэдний уг харш спа, медиа өрөө, дөрвөн усан сан, сагсны талбай, 15 машины гараж, туслах ажилчдын байшинтай юм. 

Beyoncé and Jay-Z bought a Los Angeles pad that cost $88 million.

Анжелина Жоли, Брэд Питт /67 сая доллар/

Тэд уг харшаа 2008 онд худалдаж авсан ба 2014 онд хуримын ёслолоо хийжээ. 17-р зуунд баригдсан тус харш нь 35 өрөөтэйгөөс гадна ой, чидун жимсний талбай, хувийн нуур, усан ориглуур, усан үзмийн талбайтай юм.  

Brad Pitt and Angelina Jolie paid around $67 million for a chateau in the south of France.

Том Круз /59 сая доллар/

Уг байшин нь долоон унтлагын өрөө, есөн угаалгын өрөө, номын сан, автомат тоглоомын өрөө, зочны байшингаас ойн зам, морины хашаа, нисдэг тэрэгний газардах талбайтай юм. 

Tom Cruise has a home worth $59 million.

Тайгер Вудс /54,4 сая доллар/

Алдарт гольфчиний уг эзэмшил нь гольф, теннисний талбай, хүчилтөрөгчийн эмчилгээний өрөө, фитнесс, дарсны зоорь, тоглоомны өрөө, медиа өрөө, хоёр завьны зогсоолтой байна. 

Tiger Woods's Florida estate is worth around $54.4 million.

Райан Сикрест /49 сая доллар/

Радиогийн хөтлөгч Райан Сикрестийн тус байшин нь есөн унтлагын өрөө, усан сан, зочны байшинтай юм. Тэрээр энэхүү байшингаа хөтлөгч Эллен ДеДженересээс худалдаж авсан бөгөөд ДеДженерес хөршүүдийнхээ газрыг худалдан авч уг байшингаа барьсан байна. 

Ryan Seacrest's luxurious spot cost $49 million.

Гвен Стефани /35 сая доллар/

Уг харш нь долоон унтлагын өрөө, 11 угаалгын өрөө, усан сан, тоглоомын талбай, теннисийн талбай, тахианы байртай юм. Энэхүү байшинд дуучин Женнифер Лопез 2000-2004 онд амьдарч байжээ. 

Gwen Stefani has a home worth $35 million.

Лэди Гага /23 сая доллар/

Түүний уг харш далайн эргийн хажууд байрладаг бөгөөд фитнесс, боулингийн талбай, кино театр, тоглоомын өрөө, дарсны зоорь, малны хашаа, усан сантай юм.

Lady Gaga snagged a California mansion that cost around $23 million.

Женнифер Лопез /28 сая доллар/

Уг харш нь 1940 онд баригдсан бөгөөд 13 угаалгын өрөө, долоон унтлагын өрөө, 30 хүний суудалтай театр, далайн эрэгтэй усан сантай юм. 

Kim Kardashian and Kanye West's mansion cost $20 million.

Канье Вест, Ким Кардашиан /20 сая доллар/

Тэдний байшин найман унтлагын өрөө, найман ил гал, хоёр усан сан, усан үзмийн талбай, хөгжмийн студи болон олон хувцасны өрөөтэй. 

Jennifer Lopez paid $28 million for her Bel Air mansion in 2016.

Эх сурвалж: Insider