Брэд Питт 

Тэрээр шавар урлал хийх хоббитой бөгөөд Once Upon a Time in Hollywood кинонд тоглож байхдаа жүжигчин Леонардо ДиКаприотой хамт оройжин шавар урлал хийдэг байжээ. Мөн тэрээр 2008 оноос хойш юм нэхэх хоббигоо хөгжүүлж байгаа гэнэ. 

Image result for brad pitt pottery

Жулия Робертс 

Тэрээр кино зураг авалтынхаа завсраар юм нэхэх дуртай бөгөөд хамтран тоглогчдоо ч үүндээ уриалсан байна. Түүнтэй August: Osage County кинонд хамтран тоглосон жүжигчин Жулианне Николсоны хэлснээр хамтдаа цамц нэхэж цагийн өнгөрөөдөг байжээ. 

Image result for julia roberts

Николь Кидман

Нэгэн сэтгүүлд ярихдаа тэрээр онгоцноос шүхрээр үсрэх дуртай гэжээ. Түүний хувьд шүхрээр үсрэх нь нисэж буй мэт мэдрэмж өгдөг байна. Харин Кидман өндрөөс чөлөөт уналт хийхэд дургүй бөгөөд хөлнөөсөө дүүжлэгдэн урвуугаа харах нь тийм ч сайхан санагддаггүй гэжээ. 

Image result for nicole kidman

Тэйлор Свифт 

Дуучин Тэйлор Свифт шилэн сав, Зул сарын чимэглэл, саа ашиглан цасан бөмбөлөг хийх дуртай гэнэ. Тэрээр анх бөмбөлөгийнхөө санааг Pinterest сайтаас олсон ба өвөл бүр нэг бөмбөлөг хийхийг хичээдэг байна. 

Image result for taylor swift snow globe

Кэмерон Диаз

Тэрээр сурфинг, снөүбордоор хичээллэх дуртай. Диаз анх киноны дүрээ өөр жүжигчинд алдсныхаа дараа снөүбордоор хичээллэж эхэлсэн ба жил гаруй хугацаанд мэргэжлийн багшийн сургалтад сууж байжээ. 

Image result for cameron diaz surfing

Уилл Смит

Тэрээр олны танил найзууд болох Том Круз, Дэвид Бекхам нартай хамт туяалзуур жадаар хичээллэдэг байна. 

Image result for will smith tom cruise david beckham

Анжелина Жоли 

Түүнийг 11, 12 настай байхад ээж нь хутга бэлэглэснээс хойш тэрээр хутга цуглуулдаг болжээ. Жоли энэ хоббигоо хүү Мэддоксдоо өвлүүлсэн байна. 

Image result for angelina jolie knife

Лиам Нисон 

Жүжигчин Лиам Нисон чөлөөт цагаа загасчилж өнгөрөөдөг байна. Тэрээр бүр загасчлах шаталсан сургалтад хамрагддаг гэнэ. 

Image result for liam neeson

Жонни Депп

Тэрээр барби хүүхэлдэй цуглуулах хоббитой гэнэ. Депп анх охин Лили Рөүстэйгөө хамт барбигаар тоглодог байсан ба охин нь том болсны дараа Депп барбинуудыг нь хаялгүй хадгалсан байна. 

Image result for johnny depp

Кэти Перри

Алдартнуудын цуглуулганаас хамгийн аймар нь дуучин Кэти Перригийнх. Тэрээр олны танил эрхмүүдийн үсийг цуглуулдаг бөгөөд түүний цуглуулгад Майли Сайрус, Тайлор Свифт нарын үс бий. Кэти энэ талаар ярихдаа, “Би олны танил найзуудаасаа атга үс өгөхийг гуйдаг. Энэ нь үнэхээр жихүүдэс төрүүлэм ч сонирхолтой” гэжээ. 

Image result for katy perry

Парис Хилтон 

Хилтон зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтон чөлөөт цагаараа мэлхий ангуучилдаг. Гэхдээ тэрээр амьтны эрхийг хамгаалагч учир барьсан мэлхийгээ гэмтээлгүй байгальд нь тавьж явуулдаг байна. 

Image result for paris hilton

Майк Тайсон 

Мэргэжлийн боксын аварга асан Майк Тайсон уралдааны тагтаа дасгалжуулах хоббитой. Тэрээр жил бүр тагтааны уралдаанд өөрийн сургасан тагтаагаар оролцдог бөгөөд залуу үеийнхэнд ч уг спортоор хичээллэхийг уриалдаг байна. 

Image result for mike tyson pigeons

Мила Кунис 

Жүжигчин Мила Кунис бол компьютер тоглоомын хорхойтон. Тэрээр  World of Warcraft тоглоомонд хамгийн дуртай ба найзуудтайгаа хамт тоглохыг хичээдэг байна. 

Image result for mila kunis gaming

Доналд Трамп 

Цагаан ордны хуучин ажилтны хэлснээр ерөнхийлөгч Трамп баримт бичиг урах дуртай гэнэ. Цагаан ордны бүх бичиг баримтыг архивлах ёстой хэдий ч сонингийн цаас, тэмдэглэл, синатуудын захидлыг Трамп урсан тохиолдол бий юм.

Image result for trump paper ripping 

Владимир Путин 

Оросын ерөнхийлөгч Путин өглөөнөөс үд хүртэл дасгал хийдэг байна. Тэрээр өглөөний цайгаа уугаад хоёр цагийн турш усанд сэлдэг бөгөөд дараа нь фитнесс клубт мэдээ үзэнгээ дасгал хийдэг гэнэ. Харин дараа нь халуун эсвэл хүйтэн ваннд орсноор ажлаа эхлүүлдэг байна. 

Image result for putin gym

Хатан хаан Элизабет 

93 настай Английн хатан хаан орой бүр нэг хундага ориглуун дарс уудаг байна. Тэрээр мөн өдөр, оройн хоолны үеэр дарс, коктэйл уудаг гэдгээрээ алдартай юм. 

Image result for queen elizabeth drinking

Ангела Меркель

Германы канцлер бусад эмэгтэйчүүдийн адил хүнсээ цуглуулах дуртай. Гэхдээ тэрээр хэрэглэхгүй байсан ч хамаагүй харсан бүхнээ авчихдаг муу зуршилтай ба хүнсийг маш ихээр нь нөөцөлдөг гэнэ.

Image result for angela merkel shopping

Бенжамин Нетаньяху

Израилын ерөнхийлөгч Нетаньяху улсын төсвөөс жилд 2700 долларыг зайрмагт зарцуулдаг байна. Иймд Засгийн газраас түүнд жил бүр олгодог 2700 долларын хангамжийг зогсоохоор болжээ. 

Image result for benjamin netanyahu ice cream

Эммануэль Макрон 

Францын ерөнхийлөгч Макрон гурван сард 26 мянган еврог гоо сайхандаа зарцуулсан байна. Түүний өмнөх ерөнхийлөгч Франсуа Олланд ч мөн улсын төсвөөс сар бүр 10 мянган долларыг хувийн үсчиндээ зарцуулдаг байжээ. 

Image result for macron makeup

Далай лам 

Буддын шашны тэргүүн Далай лам бясалгал хийх, цэцэрлэг янзлахаас гадна цаг засах хоббитой гэнэ. Түүний уг хобби Америкийн ерөнхийлөгч асан Франклин Рузвельтийн бэлэглэсэн цагаас үүдэлтэй юм. Далай лам багаасаа л эд зүйл засах сонирхолтой байсан ба машин, хуучны кино аппарат зэргийг засаж байжээ. 

dalai lama watches

Эх сурвалж: Ranker, Business insider, The Delite