Алан хядах Аль Кайда бүлэглэл толгойлогчдын нэг болох Асим Умарыг өнгөрсөн сард хийсэн Америк, Афганистаны хамтарсан цэргийн ажиллагааны үеэр устгасан гэж Афганистаны тагнуулын агентлаг мэдээллээ. 

Асим Умар нь 2014 оноос хойш Аль Кайдагийн Энэтхэгийн эх газрыг хариуцаж байгаа ба өнгөрсөн сарын 23-нд Афганистаны Хэлманд мужид Талибаны бүлэглэлийн байрлалд хийсэн дайралтын үеэр амиа алджээ.

Уг тусгай ажиллагааны үеэр мөн Аль Кайда бүлэглэлийн зургаан гишүүн болон 40 орчим энгийн иргэн амь үрэгдсэн байна. Харин Талибаны тал уг мэдээллийг дайсны суртал ухуулга гэсэн ба Америк, Афганистаны цэргийн ажиллагааны үеэр зөвхөн энгийн иргэдийн амь нас хохирсон гэжээ. 

Америк 2001 оны есдүгээр сарын 11-ны халдлагын дараа Афганистанд дайн зарласан юм. Учир нь Талибаны бүлэглэлийн удирдлагад байсан Афганистан халдлагыг үйлдсэн Аль Кайдагийн толгойлогч Осама Бин Ладенийг Америкийн талд шилжүүлэхээс татгалзсан байна. 

Үүнээс хойш Америк, Талибаны харилцаа сайжирч эхэлсэн ба Америк цэргүүдээ Афганистанаас гаргасны хариуд Аль Кайда зэрэг террорист бүлэглэлээс харилцаагаа тасална гэж Талибан мэдэгдсэн юм. Гэвч Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн сард хоёр талын энхийн хэлэлцээрт цэг тавьжээ. 

Талибаны бүлэглэл 2001 онд Афганистаны засгийн газар болон гадны цэргүүдийн эсрэг тулалдаж байгаа ба одоогоор Афганистаны ихээхэн хэсгийг удирддаг юм. 

Эх сурвалж: BBC, Al jazeera