Энэ оны дэлхийн хамгийн хүчирхэг гадаад паспорттой улсаар Япон нэрлэгдлээ. Уг жагсаалтыг Ненли паспорт индеск Олон улсын агаарын тээврийн холбооны мэдээлэлд үндэслэн гаргадаг ба Японы паспортоор дэлхийн 190 орон руу визгүй зорчдог байна.

Харин жагсаалтын хоёрдугаарт 189 орон руу визгүй зорчдог Өмнөд Солонгос, Сингапур улс бичигджээ. Гуравдугаарт 188 орон руу зорчдог Франц, Германы орсон бол хамгийн сүүлд 30 орон руу визгүй зорчих эрхтэй Иран, Афганистаны паспортууд бичигдсэн байна.

Сүүлийн 14 жилийн хугацаанд визгүй зорчих паспортын тоо өсжээ. Тухайлбал 2006 онд нэг паспорт дунджаар 58 оронд зорчдог байсан бол энэ тоо 2018 онд 107 болсон байна.

Ялангуяа Хятадын паспорт 2017 онд 51 орон руу зорчдогоороо 85-т бичигдсэн бол энэ онд 74 оронд үүдээ нээснээр таван байраар урагшилжээ.

Харин манай улсын хувьд 61 орон руу визгүй зорчдогоороо Амрени, Бенин, Энэтхэг, Морокко зэрэг оронтой хамт 79-т бичигдсэн юм. Энэ нь өмнө жилээс өөрчлөгдөөгүй үзүүлэлт гэнэ.

Эх сурвалж: Azernews, News