ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг улс төрийн 10 гаруй намын дарга нарт гардуулан өглөө. Намын дарга нар баримт бичгийн төсөлд саналаа ирүүлэх боломжтой ба хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Урт хугацааны хөгжлийн бодлого нь суурь есөн зорилго, хөгжлийн 50 зорилттой ба 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэх гурван үе шаттайгаар чиглэлийг төлөвлөжээ. 

Баримт бичигт тусгагдсанаар ирэх 30 жилд уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, ложистик, төрөлжсөн аялал жуулчлал, мэдлэг шингэсэн бүтээлч эдийн засаг зэргээр тус бүр ТЭЗҮ боловсруулсан байна. 

Манай улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдсөн ч хэрэгжилт нь хангалтгүй байсан гэж ажлын хэсэг дүгнэсэн юм.