Монголбанк энэ оны эхний хоёр сарын байдлаар нийт 4.3 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүний 952 килограммыг зөвхөн хоёрдугаар сард худалдан авсан ба алт тушаалт 856 килограммаар өсжээ. 

Тодруулбал, Монголбанкны Дархан-Уул аймаг дахь салбар 16 килограмм, Баянхонгор салбар 18 килограмм үнэт металл худалдан авсан байна.

Монголбанкны нэг грамм алт худалдан авах дундаж үнэ хоёрдугаар сард 140.292.94  төгрөг байжээ.