Энэ сарын долоонд баруун, төв, говийн аймгийн зарим газраар, найманд нутгийн баруун өмнөд хэсгээр, есөнд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгийн ихэнх нутгаар, зүүн аймгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи есөнд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Харин Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байх гэнэ.

Мөн говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.