Тэрээр нэг жил найман сарын хугацаанд Ерөнхийлөгчийн зөвлөх хийсэн ба чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргалаа.

Н.Алтанхуяг хэлэхдээ, “Шударга ёсны төлөөх тэмцэл, хэлсэн үгийг минь Ерөнхийлөгчтэй холбож улс төржүүлдэг” гэлээ. Тиймээс Ерөнхийлөгчийн зөвлөхөөс чөлөөлөгдөж шударга ёс, МАНАН, шударга бусын хонгилтой тэмцэнэ гэж мэдэгдлээ.

Ийнхүү тэрээр ардчиллыг аврах, хүний эрхийг хамгаалах, нам дагасан бүлэглэлийг хамгаалдаг болсон АН-ын удирдлагуудтай хариуцлага тооцох гэнэ.

Сануулбал, Х.Баттулга ерөнхийлөгч болмогцоо буюу 2017 оны долдугаар сарын 28-нд зарлиг гаргаж ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг улс төрийн бодлогын зөвлөхөөр томилсон байдаг.