Уолл Стрит сэтгүүлээс гаргадаг Америкийн хөрөнгийн зах зээлийн хувьсах чанарын индекс 44 хувиас 22.96 болтлоо буурсан байна. Ингэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хамгийн бага үзүүлэлттэй болж байна.

Мөн ам.долларын Канад, Австрали доллар зэрэг зургаан томоохон валюттай харьцах индекс 0.31 хувиар буурч 95.21 хувьд хүрчээ. Өнгөрсөн улирал уг үзүүлэлт хамгийн өндөр буюу 95.79 хувьд хүрээд байсан юм.

Харин Японы иений ам.доллартай харьцах ханш энэ сард хамгийн өндөр буюу 112.13 хувьд хүрсэн байна.

Валютын ханш ийнхүү өөрчлөгдөх болсон нь Америк, Хятадын худалдааны дайнтай холбоотой бөгөөд ОУВС энэ жил дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.9 хувьтай буюу төлөвлөгөөт үзүүлэлтээс 0.2 хувь бага байна гэдгийг сануулсан юм.

Эх сурвалж: Reuters, Fortune