Бид тоймлоё, Та унш

2019.02.05 Мягмар                                                 -23°C   2,630.40  Нас ахар болно

Чухлыг тоймлоё


Шинэлэх ёсон

Шинийн нэгний өглөө туулай цаг буюу 05:40-07:40 хооронд босож, галаа ноцоодог эртний уламжлалтай. Гэрийн эзэгтэй гал голомтоо захиран, элдэв зүйлийг эмхлэн цэгцэлж байхад гэрийн эзэн гадаа малынхаа байдлыг ажиглан тухайн жилийнхээ өнгийг шинждэг байна.

Энэ жилийн өнгө ба засал

Шороон үхрийн зурлагад өвгөд хөгшид болон өндөр дээд суудалтанд сайн, залуус болон дунд суудалтанд дунд, нялхас болон олон түмэнд тааруу жил болно гэжээ. Гахайтай харш бар, мич, могой жилтнүүд онцгой засалтай бол мэнгэ голлосон, хий суудалд суусан хүмүүс анхаарууштай гэнэ.

Үхрийн бие ерөнхийдөө хөхөвтөр өнгөтэй байгаа тул улирлын адаг руу нэлээд хур мөндөртэй, хаврын адаг сард цастай, зун намрын сүүлчийн саруудад нэлээд хур бороотой байна. Тариа, ногооны ургац арвин, аянга цахилгаан нэлээд ихтэй тарган сайхан жил гарна гэж зурлагад буужээ.

Мөр гаргах тухай

Эрт үед өрхийн тэргүүн хөвгүүдээ дагуулан нар мандахаас өмнө цог хийморийн зүгт чиглэн гардаг уламжлалтай байжээ. Ингээд нутаг орон, газар усны эздэд идээний дээжийг өргөөд, буян хишгийн зүгээс гэртээ ирдэг байна. Харин орчин үед гал, мод, төмөр зэрэг 8 суудлын засал тарнийн арга бий болжээ.

Мөрөө хэрхэн гаргах талаар энд дарж харна уу.


Бөхчүүдийн чансааг О.Хангай тэргүүлэв

Нохой жилийн бөхчүүдийн чансааг улсын харцага О.Хангай тэргүүлж, харцага Б.Баярхүү, аварга Н.Батсуурь нар удаалсан байна. О.Хангай нь 12 болон 1 сард болсон Ерөнхийлөгчийн цом, ҮХ-ийн өдрийн барилдаануудад дараалан түрүүлсэн юм. Мөн Солонгосын Ширым, Өвөрмонголын Алтан бүс барилдаанд тус тус түрүүлжээ.


Америк Венесуэлд тусална

Венесуэлийн ЭЗ хүндхэн байгаа учир өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарлаад буй Хуан Гуайдо Америкаас тусламж хүссэн байна. Үүний хариуд Америк Венесуэлийн 3 хөрш оронд тусламжийн төв байгуулахаас гадна зайлшгүй тохиолдолд цэргийн тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Гэвч ерөнхийлөгч Мадуро Америк цэргийн хүчээр Венесуэлийн дотоод асуудалд оролцож байна гэж үзэн тусламжийг нь хил нэвтрүүлэхгүй гэжээ.

Таны сонорт


Related image Сар шинийн өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай, хүйтэн байна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр