Америкийн онлайн худалдааны Амазон дэлгүүр ирэх сарын нэгнээс эхлэн цагийн хөлсний доод хэмжээг 15 доллар болгох гэнэ.

Уг дүрэм нь компаний 250 мянган үндсэн болон цагийн ажилтан, 100 мянган улирлын ажилтанд үйлчлэх юм.

Амазон цалингийн доод хэмжээгээ нийтэд зарлаагүй ч бусад том компаниудтай харьцуулахад бага байдаг гэсэн шүүмжлэлд өртжээ. Энэ оны эхээр дэлхийн хамгийн том худалдааны төв болох Уолмарт компани цагийн хөлсний доод хэмжээг 11 доллар болгосон юм.

Сонирхуулахад Амазоны гүйцэтгэх захирал Жефф Безос 2017-2018 онд цагт 4.5 сая орчим доллар олжээ. Цагт 15 доллар авах компаний жирийн ажилчид Безосын цагийн орлогыг 34 орчим жилийн турш өдөрт 24 цаг ажиллаж байж олох боломжтой гэнэ.

Эх сурвалж: NHK, Business Insider