Амазон ирэх зургадугаар сарын 18-аас эхлэн Хятадын дотоод зах зээлээс гарна гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр Хятадын компаниудаас бүтээгдэхүүн худалдаж авахгүй бөгөөд зөвхөн бусад орны барааг Хятадын хэрэглэгчдэд худалдах гэнэ.

Амазон 2004 оноос Хятадад үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч Хятадын онлайн худалдаагаар тэргүүлэгч Алибаба компаний Tmall болон JD.com зэрэг худалдааны сайтуудад шахуулах болжээ.

Учир нь Хятадын сайтууд худалдан авалтын үнийн дүн харгалзахгүйгээр тухайн барааг улс дотроо маш хямд эсвэл үнэгүй хүргэдэг байна. Харин Амазонаас 8.79 - 29.81 долларын үнэтэй бараа захиалсан тохиолдолд үнэгүй хүргэлт хийдэг гэнэ.

Алибаба компани Хятадын онлайн худалдааны зах зээлийн талаас илүү хувийг дангаараа хангадаг бол Амазон ердөө зургаан хувийг эзэлдэг байна.

Хятадын иргэд онлайн худалдаагаар жилд хоёр тэрбум долларын гүйлгээ хийддэг бөгөөд Америкийн онлайн худалдааны зах зээл үүний ердөө дөрөвний нэгтэй тэнцдэг гэнэ.

Эх сурвалж: CNN, The verge