Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп ирэх 11-р сарын парламенын сонгуульд саад хийхийг оролдсон улс орнуудын эсрэг хориг тавих зарлиг гаргалаа.

Уг зарлигийн хүрээнд сонгуулийн системийг гажуудуулж санал хураалтад нөлөөлөхөөр оролдсон тохиолдол бүрийг 90 хоногийн хугацаанд шалгаж үзээд хориг тавих эсэхийг шийдэх юм байна.

Энэ нь Орос, Хойд Солонгос, Хятад, Иран зэрэг орнууд Америкийн сонгуулийг будлиантуулах оролдлого хийхээс сэргийлж байгаа гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Америкийн тагнуулын газар 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Оросын оролцоо байсан гэж сэжиглэдэг. Харин Оросын тал болон ерөнхийлөгч Трамп үүнийг үгүйсгэсээр иржээ.

Эх сурвалж: BBC, CNN