Америкийн үндэсний нисэхийн удирдлагын газар Боинг 737 Max 8 онгоцны системд асуудал илрээгүй тул цаашид ашиглахад аюулгүй гэж үзжээ.

Конгрессын сенатууд уг онгоцны нислэгийг цуцлах тал дээр санал зөрөлдөөнтэй байгаа ч Америкийн агаарын тээврийн ажилтнууд аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцыг ашиглалтнаас гаргахыг хүссэн байна.

Этоипийн агаарын тээврийн Боинг 737 Max 8 онгоц өнгөрсөн Ням гарагт осолдож 157 хүн амиа алдсан юм. Уг загварын онгоц өнгөрсөн оны 10-р сард Индонезэд мөн осолдож 189 хүний амь үрэгджээ.

Үүнээс үүдэн Их Британи, Хятад, Европын холбоо, Австрали, Монгол зэрэг улсууд уг онгоцны нислэгийг цуцлаад байгаа юм.

Боинг компаний 2017 онд үйлдвэрлэсэн Боинг 737 Max 8 нь 737 Max цувралын хоёр дахь загвар бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүл гэхэд 5011 захиалга авснаас 350-ыг нь худалдаалжээ.

Этиопийн агаарын тээвэр 737 Max 8 загварын 30 онгоц худалдаж авсан ба өнгөрсөн сард туршилтын нислэгээ амжилттай хийсэн юм.

Шинжээчдийн хэлснээр өнгөрсөн 10-р сард гарсан осол онгоцны нисгэгч Max 8 загварын хурд тогтворжуулах шинэ системийг ойлгоогүйгээс болсон гэж үзжээ. Харин Этиопийн ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа ба гэрчүүдийн хэлснээр онгоц унах үед утаа гарч гэнэт шатаж эхэлсэн байна.

Эх сурвалж: BBC, FAA