Америк Хойд Солонгосын иргэн Жон Сон Хва, түүний удирддаг Хятадын Чайна Силвер Стар технологийн компани болон Орос дахь охин компани Воласис Силвер Стард хориг тавилаа.

Энэ талаар Америкийн сангийн яамны нарийн бичгийн дарга Стивен Мнучин, “Уг хориг нь нэрээ нууцалсан гадны технологийн компаниуд Хойд Солонгост нууц орлого хуримтлуулах явдлыг таслан зогсоох арга хэмжээ. Олон улсын IT компаниуд ч иймэрхүү Хойд Солонгосын компаниудтай хамтран ажиллахаас сэргийлэх хэрэгтэй” гэжээ.  

НҮБ-ын ерөнхий консулын мэдээлснээр гадаадад ажиллаж буй Хойд Солонгосчууд цөмийн хөтөлбөрийг сайжруулахад оролцож байгаа гэсэн юм.

Иймээс тэднийг цөмийн зэвсэггүйжүүлэх явдалд шахалт үзүүлэх үүднээс уг хоригийг тавьж байгаа гэдгийг Цагаан ордон онцоллоо.    

Америкийн батлан хамгаалахын департамент буюу Пентагон Лхагва гарагт “Хойд Солонгос НҮБ-ын хоригийг үл харгалзан далайн худалдаа хийж байгаа ба Америк болон түүний холбоотнууд үүнд саад хийхээр ажиллаж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: CNN, Reuters