Америкийн засгийн газар орлого багатай хууль ёсны цагаачдын визний сунгалт, ногоон карт олголтын талаарх журмыг 10-р сарын 15-аас чангатгана гэж мэдэгдлээ. 

Тодруулбал, боловсролын түвшин, орлого багатай, Америкийн засгийн газрын хүнс, орон байрны тусламжийг 12-36 сар авсан цагаачдын визийг сунгаж ногоон карт олгохгүй юм байна. 

Харин армийн тэтгэмж авдаг албан хаагч, эрүүл мэндийн тусламж авдаг жирэмсэн эх болон 21 хүртэлх насны хүүхэд, яаралтай тусламж авсан цагаачид болон дүрвэгчид, цагаачлах хүсэлт гаргагчид уг журамд хамаарагдахгүй юм. 

Америкт 22 сая хууль ёсны цагаачид байдаг ба тэдний ихэнх нь тус журамд өртөх юм. 

Хүний эрхийн байгууллагууд Засгийн газрын шинэ журам ядуу цагаачдыг гадуурхаж байна гэж үзсэн ба журам хэрэгжихээс өмнө Америкийн засгийн газрыг шүүхэд өгнө гэжээ. 

Эх сурвалж: BBC, CNN