Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн яамны нарийн бичгийн дарга Стевен Мнучин болон Хятадын дэд ерөнхий сайд Лиу Хэ нараар ахлуулсан төлөөлөгчид Вашингтон хотноо хэлэлцээрийн ширээнд суулаа.

Америкийн тал өнөөдрөөс эхлэн Хятадын 200 тэрбум долларын электрон хэрэгсэл, багаж, машины сэлбэг зэрэг импортын бараанд 25 хувийн татвар ногдуулах ба цаашид 325 тэрбумын импортод татвар тавина гэж Лхагва гарагт худалдааны төлөөлөгчийн газар нь мэдэгдсэн юм.

Хэрэв энэ удаагийн хэлэлцээр үр дүнд хүрэхгүй бол Хятадын импортод татвар тавих  Америкийн шийдвэр хэрэгжих бөгөөд Хятад ч ижил хариу барина гэдгээ мэдэгдсэн байна. Тэдний энэхүү худалдааны дайн дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа учир түргэн шийдвэрлэхийг ОУВС-аас сануулжээ.

Харин Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хятадын ерөнхийлөгч Жи Шинпинээс захидал хүлээж авсан бөгөөд түүнтэй утсаар ярьж магадгүй гэсэн байна.

Эх сурвалж: BBC, NHK