Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп дотоодын интернет сүлжээг гадны технологийн компаниудаас хамгаалахын тулд онц байдал зарлалаа. Ингэснээр Америкийн компаниудыг үндэсний аюулгүй байдалд халтай гадны технологийн компаниудын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглож байгаа юм.

Трампын зарлигт ямар компани гэдэг нь тусгагдаагүй ч Хуавей компанийг чиглэсэн гэж ажиглагчид үзжээ. Мөн Америкийн худалдааны департамент Хуавей компанийг хуулийн этгээдийн жагсаалтдаа оруулсан бөгөөд ингэснээр Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Америкийн технологийн компанитай худалдаа хийхийг хориглож байна.

Харин Хуавей компаний зүгээс уг хоригт зөвхөн Америкийн хэрэглэгчид хохирно гэжээ. Трампын энэхүү шийдвэр Хятад, Америкийн худалдааны дайныг улам хурцатгана гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар Америкаас гадна Австрали, Шинэ Зеланд, Тайвань, Япон улсууд Хуавей компанийг Хятадын засгийн газарт хэрэглэгчдийнхээ мэдээллийг өгдөг гэж үзэн хориг тавьсан байна. Мөн Америк Хуавейгийн 5G технологийг нэвтрүүлэхгүй байхыг холбоотнууддаа ятгаж байгаа юм.

Эх сурвалж: BBC, Techcrunch