Америкийн Засгийн газар ирэх сарын нэгнээс эхлэн Иранаас газрын тос худалдан авдаг бүх оронд хориг тавина гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр Ираны газрын тосны импортыг тэглэнэ гэж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлсэн байна. Уг шийдвэрээс болж дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 3.33 хувиар өсөж, баррель нь 74 долларт хүрлээ.

Америкийн тал газрын тосны томоохон нийлүүлэгчид болох Саудын Араб, Арабын нэгдсэн Эмираттай нөөцийн асуудлаар ярилцаж байгаа юм. Америк мөн Венесуэлийн газрын тосны импортод хориг тавьсан бөгөөд үүнээс болж газрын тосны үнэ нэлээдгүй өсөх магадлалтай байна.

Америк 2015 онд байгуулсан Ираны гэрээнээс өнгөрсөн 11-р сард гарч тус улсын газрын тосны импортод хориг тавьсан юм. Гэхдээ Хятад, Энэтхэг, Япон зэрэг найман орныг зургаан сарын турш хоригоос чөлөөлсөн байна.

Иран улс жилд 50 тэрбум долларыг газрын тосны экспортоос олдог бөгөөд Америкийн хоригоос болж өдөрт нэг сая баррелиар буурчээ.

Эх сурвалж: BBC, Reuters