Америкийн сангийн департмент Хятадыг валютын манипулятор орны жагсаалтаас гаргалаа. Хоёр улсын төлөөлөгч маргааш томоохон худалдааны гэрээ хийх гэж байгаа юм. 

Хятадын тал өрсөлдөөний валютын үнэгүйдлийг арилгаж, ил тод байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан гэж Америкийн засгийн газар үзжээ. Уг жагсаалтад Герман, Итали, Япон, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг есөн орон байдаг юм. 

Америкийн засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сарын таванд Хятадыг өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд ханшийг зохиомлоор өөрчилж байна гэж үзэн валютын манипуляторын жагсаалтад оруулсан байна. 

Үүнээс болж юанийн ам.долларын харьцах ханш огцом унаж, 2008 оны эдийн засгийн хямралаас хойшхи хамгийн доод түвшинд хүрчээ.

Эх сурвалж: CNN, RT