Америкийн аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Венесуэлийн төв банканд хориг тавина гэдгээ мэдэгдлээ. Учир нь Мадурог ерөнхийлөгчийн суудалд тэсэж үлдэхэд Венесуэлийн төв банк гол үүрэг гүйцэтгэж байгаа гэж Америкийн тал үзжээ.

Мөн Орос, Куб Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байгаад буруутгасан байна. Орос Венесуэл руу цэрэг илгээсэн нь олон улсын энх тайван байдалд заналхийлсэн үйлдэл гэжээ.

Америк өмнө нь Кубын арми, тагнуулын таван байгууллагад хориг тавьсан юм.

Үүнээс гадна ерөнхийлөгч асан Барак Обама Кубатай найрсан харилцаатай байсан нь Куб улс Венесуэлд нөлөөллөө нэмэгдүүлэх боломж олгосон гэж үзсэн байна.

Эх сурвалж: Reuters , NHK