Америкийн Капитал-1 банк энэ оны эхээр кибер халдлагад өртөж Америкийн 100 сая, Канадын зургаан сая үйлчлүүлэгчийн данс, кредит картны мэдээллийг алдсан байна.

Хууль зүйн департаментын мэдээлснээр 140 мянган иргэний үнэмлэхийн дугаар, нэг сая Канадын нийгмийн даатгалын дугаар, 80 мянган дансны дугаар болон үйлчлүүлэгчийн нэр, хаяг зэрэг дансны бусад мэдээлэл хакеруудын гарт оржээ. 

Цагдаа нар уг хэрэгтэй холбоотойгоор 33 настай Пэйж Томсон гэх эмэгтэйг баривчилсан ба тэрээр хулгайн мэдээллээ GitHub гэх сайтад байрлуулсан байна. 

Томсон өмнө нь технологийн компанид програмистаар ажиллаж байсан бөгөөд Капитал-1 банкны алдаатай веб хамгаалалтын программыг ашиглан дотоод сүлжээнд нь нэвтэрчээ. 

Банкны зүгээс уг асуудлаа зассан гэж мэдэгдсэн ба үйлчлүүлэгчдийн мэдээллийг буруу зорилгоор ашиглаагүй гэдэгт итгэлтэй байгаа гэжээ. Учир нь халдлагын үеэр кредит картны нууц дугаар алдагдаагүй ба иргэний үнэмлэхийн дугаарын 99 хувь нь аюулгүй байгаа гэнэ. Улмаар дансны мэдээллээ хакердуулсан үйлчлүүлэгчдэд мэдэгдэл хүргүүлж данс, хувийн мэдээлэлд нь үнэгүй хяналт хийнэ гэж Капитал-1 банкны зүгээс мэдэгдлээ. 

Эх сурвалж: CNN