Холограм USA театр Америкийн 44 дэх ерөнхийлөгч Роналд Реганы 3D холограмыг бүтээжээ.

Калифорн муж дах Роналд Реганы музейд байршуулсан уг холограм нь түүний 1984 оны үед галт тэргэнд явж байгаа, морьж унаж байгаа болон нисдэг тэрэгнээс бууж байгаа гэсэн гурван үзэгдлээс бүрддэг байна. Үүнийг бүтээхэд дөрвөн жил зарцуулсан бөгөөд нийт зардал нь 1.5 сая доллар болжээ.

Холограм USA театр өмнө нь 2012 оны дөрөвдүгээр сард болсон Коачелла хөгжмийн наадмын үеэр алдарт реппер Тупак Шакурыг 3D-гээр амилуулсан юм.

Роналд Реганы музейг түүний ерөнхийлөгчийн хугацаа дууссанаас хоёр жилийн дараа буюу 1991 онд байгуулсан бөгөөд хамгийн сүүлд 2011 онд сэргээн засварлажээ. Уг музейг жилд 400 мянган хүн үзэж сонирхдог байна.

Ерөнхийлөгч асан Роналд Реган 2004 оны зургадугаар сарын таван нас нөхөцжээ.

Эх сурвалж: USA Today, New Jersey herald