Америк өнгөрсөн Даваа гарагт хүний эрхийг зөрчсөн гэх Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ойрын холбоотон Рён Хэ Чо, Улсын аюулгүй байдлын яамны сайд Кён Тэк Жон, Үзэл суртлын департментийн дарга Кван ХоПак нарт хориг тавьсан юм. Гэвч Хойд Солонгос уг шийдвэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх ажлыг бүрэн зогсоож магадгүй гэж мэдэгдлээ.

Хойд Солонгосын KCNA агентлагийн мэдээлснээр Америк хоёр орны харилцааг өнгөрсөн оныхтой адил хурцадмал байдалд хүргэх эрсдэлтэй байна гэжээ.

Өнгөрсөн жил Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг дэлхийн аюулгүй байдалд заналхийлсэн “цөмийн пуужинтай хүү” гэж нэрлэсэн бол Хойд Солонгосчууд Трампыг “хөгшин солиот” хэмээсэн юм.

Хоёр орны харилцаа өнгөрсөн сард Сингапурт болсон Трамп-Кимийн анхны дээд хэмжээний уулзалтын ачаар сайжирсан бөгөөд тэд хоёр дахь уулзалтаа хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

Гэсэн хэдий ч Америк болон олон улсын хүний эрхийн байгууллагууд Хойд Солонгосыг аллага, албадан хөдөлмөр эрхлүүлэлт, албадан үр хөндөлт, хүчин болон бусад бэлгийн хүчирхийллийн үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордогт буруутгадаг юм.

Эх сурвалж: BBC, NHK