Америкийн гадаадын иргэн харьяатын газрын 600 гаруй мэргэжилтнүүд Лхагва гарагт Миссиссиппи муж дахь тахиан мах боловсруулах долоон үйлдвэрт шалгалт явуулж бичиг баримтгүй 680 цагаач ажилтныг баривчилсан байна. 

Албаныхны хэлснээр баривчлагдсан цагаачдын хүүхдүүдийг хамаатнууд болон бусад гэр бүлийнхэн рүү нь явуулна гэжээ. Харин Пүрэв гараг гэхэд 300 гаруй цагаач иргэдийг гэмт хэргийн бүртгэл, цагаачлалын түүхээс нь шалтгаалан сулласан байна.

Баривчлагдсан цагаачид аль улсын иргэд байсан талаар албаныхан мэдээлээгүй ч Мексикийн засгийн газар Миссиссиппи муж руу консулаа илгээжээ. 

Цагаачдын эрхийн байгууллагын хэлснээр уг баривчилгаа нь хүний болон хүүхдийн эрхийг зөрчсөн байна. Учир нь эдгээр цагаачид гэмт хэрэгтэн биш зөвхөн ажилчид байсан юм. Мөн цагаачдын хүүхдүүд сургуулиасаа тарж ирэхэд эцэг эхийг нь баривчилсан байсан ба заримд нь өөр асран хамгаалагч байхгүй учир хөршүүд нь фитнесс клубт хүргэж өгсөн байна. 

Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн зургадугаар сард гадны хууль бус ажилчдыг албадан буцаана гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: BBC, CNN