Америкийн C-17  агаарын хүчний онгоцнууд Венесуэлд үзүүлэх хоёр дахь ээлжний 180 тонн хүмүүнлэгийн тусламжийг Колумбын хил дээр авчирлаа. Үүнд 25 мянган хүний эрүүл ахуйн бүтээгдэхүүн, 3500 мянган хүүхдийн тэжээл багтжээ.

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо энэхүү тусламжийг эх орондоо оруулахад 600 мянган сайн дурынхнаас тусламж хүссэн юм.

Хүнс, ахуйн бүтээгдэхүүн, эм тариа, тэжээл, илчлэг өндөртэй жигнэмэг зэргийг багтаасан тусламжийн эхний ээлж энэ сарын найманд Колумбын хил дээр иржээ.

Гэвч Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн долоо хоногт Колумбтай хиллэдэг гүүрээ хааж гаднаас тусламж оруулахгүй гэж мэдэгдсэн юм.

Хуан Гуайдо одоогийн ерөнхийлөгч Мадурог дахин сонгогдсоныг эсэргүүцэн өнгөрсөн сарын 23-нд өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарлажээ. Гуадог Америк, Канад, Бразил зэрэг 52 орон дэмжиж байгаа ба Мадурог огцорч ерөнхийлөгчийн сонгуулийг дахин хийхийг шаардаж байгаа юм.

Улс төрийн уг асуудлаас болж Америкийн зүгээс Венесуэлд эдийн засгийн хориг тавьснаас үүдэн инфляцийн түвшин нь хоёр сая давсан байна. Улмаар Венесуэлийн ард иргэд эм тариа, хоол хүнс зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хомсдолд ороод байгаа юм.

Эх сурвалж: CNN, Miami herald