Америкийн хоёр усан цэрэг Мексикийн дүрвэгчдийг Америк руу хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт холбогдлоо. 

Өнгөрсөн долоо хоногт Хил хамгаалах ажилтан Калифорни мужид шалгалт хийж байхдаа нэг хар машин төв замаас шороон зам руу эргэж байхыг харсан байна. Улмаар машиныг зогсоож шалгахад усан цэрэг Бирон Лоу, Дэвид Салазар-Күинтеро нар Мексикиийн гурван дүрвэгчийг хууль бусаар хил давуулах гэж байжээ. 

Сэжигтнүүдийг саатуулан шалгахад тэд хоёул усан цэргийн бага дарга цолтой байсан ба хууль бус үйлдэлдээ бие биенийгээ буруутгасан байна. Мөн үл таних этгээд тэдэнд утсаар зааварчилгаа өгч байсан ба дүрвэгчдийг МакДоналдс ресторанд хүргэж өгдөг байжээ.

Тэд уг ажлынхаа хөлсөнд 1000 доллар авдаг байсан бөгөөд Салазар-Күинтерогийн хэлснээр Лоу өмнө нь дөрвөн удаа дүрвэгчдийг зөөж байсан гэнэ. 

Дүрвэгчид ч уг хууль бус ажиллагааны нэг хэсэг байсан ба Америк руу хүргүүлснийхээ төлбөрт 8000 доллар төлөх байжээ. 

Эх сурвалж: CNN, KTLA