Америкийн засгийн газар 2.2 тэрбум долларын үнэ бүхий 108 Абрамс танк, 250 Стингер пуужинг Тайваньд худалдаалахаар болжээ. 

Тайваний ерөнхийлөгч Цай Инг Вэн өнгөрсөн гуравдугаар сард улсынхаа батлан хамгаалахын хүчийг сайжруулахын тулд Америкаас зэвсэг худалдан авах хүсэлт илгээсэн юм. 

Харин Хятадын батлан хамгаалахын яам Тайванийг Америкаас зэвсэг худалдан авч батлан хамгаалахын холбоо тогтоохыг эрс эсэргүүцсэн байна. 

Пентагоны мэдээлснээр Америкийн зэвсгийн худалдаа нь Тайваний аюулгүй байдал, армийн хүчийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой ба ингэснээр улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох гэнэ. 

Америкийн засгийн газар Тайваньтай 15 тэрбум долларын зэвсгийн худалдаа хийхээ 2010 онд мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: CNN, NHK