Америк дайсагнасан бодлогоо зогсоохгүй бол цөмийн хэлэлцээр хийхгүй гэж Хойд Солонгосын тал мэдэгдлээ. Гэхдээ ямар бодлого гэдгийг нь тодорхой хэлээгүй ч Хойд Солонгосыг эзлэх, хоригоор дамжуулан эдийн засгийн дарамт үзүүлдэг гэж үздэг байна.

Хоёр улсын төлөөлөгчид Бямба гарагт Шведийн Стокгольм хотноо цөмийн хэлэлцээр хийсэн юм. Гэвч Хойд Солонгосын талын хэлснээр долоон сарын дараа үргэлжилж буй уг хэлэлцээр Америкаас болж бүтэлгүйтсэн байна.

Харин Америкийн тал хоёр улсын хэлэлцээр амжилттай болсон ба 14 хоногийн дараа дахин уулзана гэж мэдэгдсэн юм. Үүний хариуд Хойд Солонгосын гадаад хэргийн яам Америкийг олон нийтэд худал мэдээлэл тараасан гэж мэдээлжээ.

Хоёр улсын цөмийн хэлэлцээр өнгөрсөн жил эхэлсэн ба Хойд Солонгосын тал улс Америкийг хоригоо цуцалбал цөмийн пуужингийн үйлдвэрлэлээ зогсооно гэж мэдэгдсэн юм. Гэхдээ ихэнх судлаачид Хойд Солонгосыг олон жилийн турш хөгжүүлж буй цөмийн хөтөлбөрөө зогсооно гэдэгт эргэлздэг байна.

Эх сурвалж: SCMP, ABC