Америк, Хойд Солонгосын төлөөлөгчид энэ амралтын өдрүүдээр Шведийн Стокгольм хотод цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцээр хийнэ. Энэ нь Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын өнгөрсөн оны зургадугаар сараас хойших анхны албан ёсны хэлэлцээр юм. 

Америкийн талыг Хойд Солонгосын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бигун ахлах магадлалтай байгаа ба тэрээр Үндэсний аюулгүйн зөвлөх асан Жон Болтоныг бодвол илүү тайван замаар асуудлыг шийдэхийг илүүд үздэг байна. 

Уг хэлэлцээрээс Болтонг хассан нь илүү үр дүнтэй ч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоохыг ятгаж чадахгүй байх магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа юм. 

Харин Хойд Солонгосын төлөөлөгчдийг Вьетнам дахь элчин сайд асан Ким Мён Гил ахлах юм байна. 

Америкийн тал Трамп-Кимийн анхны уулзалтаас хойш хэлэлцээрийн ширээнд суухыг  хүссэн ч Хойд Солонгос удаа дараа татгалзсан юм. 

Хойд Солонгосын тал өнгөрсөн Лхагва гарагт анх удаа шумбагч онгоцноос баллистик пуужин хөөргөх туршилт хийсэн ба энэ нь хэлэлцээрт хүчирхэг байр суурь илэрхийлэх зорилготой гэж ажиглагчид үзжээ. 

Эх сурвалж: Al jazeera, SCMP