Америкийн визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх баталгаа биш бөгөөд хилээр нэвтрүүлэх эсэхийг тус улсын Гааль, хилийн албаны ажилтан шийдвэрлэдэг тул дараах зүйлийг анхаарууллаа.

Америкийн цагаачлалын хуулийг зөрчсөн тухайлбал, өмнө нь тус улсад зорчихдоо ажлын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн иргэдийн визийг буцаадаг байна.

Түүнчлэн хил, гаалийн байцаагчийн асуултад тодорхой хариу өгч чадаагүй буюу үнэн зөв хариулаагүйн улмаас Америкийн хил дээрээс буцаагдах тохиолдол их байгаа юм.

Иймд тус улсад зорчих зорилгоо баталгаажуулах, нотолгоотой хариу өгөх үүднээс виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн материалаа хилээр нэвтрэхдээ биедээ авч явж байхыг Гадаад харилцааны яамнаас зөвлөлөө.

Дашрамд дурдахад, манай улс энэ оны хоёрдугаар сарын байдлаар 55 улсад визгүй зорчиж байна.