Хятад, Турк, Сири, Оросын тал Америкийн Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжиж байгаад буруутгалаа. Учир нь Венесуэлийн одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро улсынхаа эдийн засгийн байдлыг доройтуулсан хэдий ч дахин сонгогдсонд иргэд бухимдаж байгаа юм. Улмаар Үндэсний ассамблейн ерөнхийлөгч Хуан Гуайдо өөрийгөө ерөнхийлөгчийн орлогчоор зарласан байна.

Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп Гуайдог дэмжсэнээс болж Мадуро Америкаас дипломат харилцаагаа таслана гэж мэдэгдсэн юм. Мөн Америкийн дипломатуудыг 72 цагийн дотор Венесуэлээс гарахыг шаардсан ба Америк дахь элчин сайдын яамаа татан буулгасан байна. Харин Венесуэлийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг Бямба гарагт хуралдуулах хүсэлтийг Америк гаргажээ.

Америкаас гадна Их Британи, Канад, Бразил, Аргентин, Испани зэрэг орнууд мөн Гуайдог дэмжиж байгаа юм.

Харин Оросын гадаад хэргийн сайд Сергей Рябков Мадурог улсынхаа гадаад болон дотоод асуудлыг шийдвэрлэхээр хийж байгаа гээд Америк болон бусад орнуудыг Венесуэлийн асуудалд оролцохгүй байхыг сануулсан байна.  

Өнгөрсөн 12 сард Орос Венесуэлийн 3,15 тэрбум долларын өрийн төлөлтийн хугацааг сунгасан юм. Венесуэл мөн Хятадаас газрын тосны нийлүүлэлт, нислэгийн авай компани зэрэг салбарт өртэй гэнэ.

Эх сурвалж: CNN, Al Jazeera