Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пэнс дэлхийн хоёрдугаар дайны 80 жилийн ойн баярт оролцохоор Варшав хотноо айлчилж байх үеэрээ Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкийтай Польшид 5G сүлжээ нэвтрүүлэх гэрээ байгууллаа.  

Уг гэрээнд, “Улс орнууд сүлжээ нэвтрүүлэхдээ зөвхөн итгэлтэй түнштэйгээ хамтарч ажилласнаар гадны халдлагаас хамгаалж чадна. Иймээс сүлжээ нийтлүүлэгч нь гадны Засгийн газрын харьяа эсэх талаар мэдээллийг өгч, хуулийн шалгалтаар орох ёстой” гэж заажээ. 

Америкийн засгийн газар бусад орнуудыг Хятадын Хуавей компаний 5G сүлжээг ашиглахгүй байхыг сануулсан юм. Учир нь уг сүлжээ тус улсын аюулгүй байдалд халтай гэж үзжээ. Үүний улмаас Америк Хуавей компанид хориг тавьж хамтарч ажиллахгүй байхыг дотоодын компаниуддаа сануулсан юм. 

Эх сурвалж: SCMP, ABC