Америкийн агаарын тээвэр Боинг 737 Max 8 онгоцны нислэгийн хоригийг наймдугаар сарын дунд үе хүртэл сунгалаа. Энэ нь зуны аялал жуулчлалын үеэр үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилготой байна.

Боинг компани 737 Max 8 онгоцны алдаатай гэх хурд тогтворжуулах системийг шинэчилж байгаа юм. Уг шинэчлэлийг Америкийн нислэгийн удирдлагын газар наймдугаар сарын 19-өөс өмнө шалгаж аюулгүй нь батлагдвал Америкийн агаарын тээвэр 24 онгоцоо нислэгт ашиглаж эхэлнэ.

Боинг 737 Max 8 загварын онгоц гуравдугаар сард Этиопд хөөрсөнөөс зургаан минутын дараа осолдож 157 хүн амиа алдсан юм. Мөн өнгөрсөн 10-р сард 189 хүн амийг авч одсон Индонезийн Лион эйр компаний онгоц хөөрснөөс 13 минутын дараа осолдсон байна.

Үүнээс болж тус загварын онгоцыг нислэгт ашиглахыг дэлхий даяар хориглосон юм. Боинг компаний зүгээс хурд тогтворжуулах MCAS системийг ослын шалтгаан байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: BBC, The guardian