Америкийн дээд шүүх Төв Америкийн дүрвэгчдэд цагаачлал олгох Засгийн газрын шинэ журмыг баталлаа. 

Уг журмын дагуу гуравдагч орноор дамжин ирж Америкаас орогнол хүсэж буй дүрвэгчид эхлээд тухайн орондоо цагаачлах ёстой байна. Төв Америкийн Гондурас, Никаракуа, Эль Сальвадор улсын хүчирхийлэл, ядуурлаас зугтсан дүрвэгчид Мексик, Гуатемалагаар дамжин Америкийн хил дээр ирээд байгаа юм. 

Эдгээр дүрвэгчид Америкт цагаачлах хүсэлтээ гаргасан хэдий ч шинэ журмын дагуу эхлээд Мексикээс цагаачлал хүсэх ёстой болоод байна. Гэвч Америкийн иргэний эрх чөлөөний холбооны хэлснээр шинэ журмын дагуу Төв Америкийн иргэд Америкт цагаачлах бараг боломжгүй гэнэ. 

Учир нь Мексик, Гуатемала улсууд дүрвэгчдэд цагаачлал олгох эсэх нь эргэлзээтэй ба Мексикийн засгийн газар удаа дараа Америкийн гуравдагч улс болохгүй гэж мэдэгдэж байсан юм. 

Америкийн ерөнхийлөгч Доналд Трампын гол зорилгын нэг нь дүрвэгчдийн цувааг бууруулах бөгөөд ирэх онд болох сонгуульд уг журам томоохон нөлөө үзүүлэх юм байна. 

Эх сурвалж: CNN, BBC, Reuters