Гадаадад үүрэг гүйцэтгэдэг Америкийн иргэншилтэй арми, засгийн газрын ажилтны хүүхдэд ирэх сарын 23-аас эхлэн шууд иргэншил олгохгүй гэж тус улсын Батлан хамгаалахын департмент мэдээллээ. 

Тус хууль нь гадаадад урт хугацаагаар ажиллаж байгаа, жилд 100-аас цөөн хоног Америкт оршин суудаг ажилтнуудад үйлчлэх юм. Гэхдээ уг хууль Америкийн уугуул иргэдэд хамаарахгүй байна. 

Өмнө нь гадаад, дотоодод төрсөн бүх хүүхдэд шууд иргэншил олгодог байсан ч одооноос эхлэн зөвхөн эцэг эх нь хүүхдэдээ иргэншлийн хүсэлт гаргаснаар уг асуудал шийдэгдэх гэнэ. 

Тус хуулийг Америкийн төлөө амьдралаа зориулж буй хүмүүст хүндрэл учруулж байна гэж армийн зарим мэргэжилтнүүд шүүмжилжээ. 

Америкт төрсөн хүн, Америк эцэг эхтэй гадаадад амьдардаг 18 хүртэлх насны хүүхдэд Америкийн иргэншлийг шууд олгодог юм. 

Эх сурвалж: CNN, CBS news