Америкийн нууц алба Иванка Трампыг заналхийлсэн утгатай дууны үг бичсэн реппер Эминемийг шалгасан гэдгээ мэдэгдлээ.  Эминемийн 2017 онд гаргасан Framed дуунд Иванкаг машиныхаа арын тээшинд хийсэн талаар “Тэнэг бяцхан шаргал үст арын тээшинд хаягдсан” гэж дуулдаг юм. 

Анх TMZ сайтын сэтгүүлч уг дууны талаар шалгаж өгөх хүсэлтийг Нууц албанд илрүүлсэн байна. Улмаар Нууц алба уг хүсэлтийн дагуу 2017 оны сүүлээр Эминемтэй холбогдож 2018 оны нэгдүгээр сард анхны мэдүүлэг авчээ. 

Эминем өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан Камаказе цомогт багтсан The Ringer дуундаа, “Өөрт аюултай гэж боддог хүнтэй уулзахын тулд эсвэл намайг террористуудтай холбоотой эсэхийг асуух гэж ажилтан Улбар шар нууц албаныхныг явуулсан” гэж үглэдэг юм. Энэ нь ерөнхийлөгч Доналд Трамп Framed дуутай холбоотойгоор Эминемийг шалгахыг Нууц албанд даалгасан гэх таамаглалыг олон нийтийн дунд бий болгожээ. 

Улмаар уг хэргийг прокурорт шилжүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна. Реппер Эминем нь Трампыг шүүмжилдэг гэдгээрээ алдартай бөгөөд хэд хэдэн дуундаа түүнийг заналхийлсэн утгатай мөртүүд хэлж байжээ. 

Эх сурвалж: Buzzfeed, BBC