Хятадын гадаад харилцааны яам Америкийн армийн болон усан онгоцуудыг Хонг Конгт нэвтрэхийг хориглож жагсагчдыг дэмжсэн ТББ-д хориг тавилаа. Тухайлбал, Үндэсний ардчилалын хандив, Олон улсын харилцааны үндэсний институт, Хүний эрхийн манаач, Эрх чөлөөний ордон зэрэг ТББ хоригт багтжээ. 

Энэ нь өнгөрсөн долоон хоногт Америкийн засгийн газар Хонг Конгийн жагсагчдыг дэмжсэн хууль баталсантай холбоотой юм. Америкийн батлан хамгаалах яамны мэдээлснээр Хятадын уг шийдвэр Америкийн армийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэнэ. 

Америк, Хятадын хооронд олон жил үргэлжилж буй худалдааны дайн Хонг Конгийн маргаанаас болж улам хурцдах төлөвтэй байна. 

Америкийн армийн онгоцууд 1997 оноос хойш жил бүр Хонг Конгт ирдэг уламжлалтай ба үүнийг Хятадын тал зөвшөөрдөг байсан юм. Гэвч зарим үед хилийн асуудлаас болж уг ажиллагааг зөвшөөрдөггүй байсан бөгөөд хамгийн сүүлд наймдугаар сард Америкийн хоёр усан онгоцыг Хонг Конгт нэвтрүүлээгүй байна. 

Эх сурвалж: Reuters, CNN