Америкийн Теннесси мужийн их сургууль лабораторын зориулалтаар ашиглах Монгол гэртэй болжээ. Үүнийг Монгол соёлын өдөрлөгийн үеэр танилцуулсан бөгөөд оюутнууд нүүдэлчин иргэдийн амьдралын хэв маяг, эрүүл мэндийн байдлыг судлах боломжтой байна.  

Монгол судлалын төвийн захирал, Монгол дахь Америкийн элчин сайд асан Жонатан Аддлетон өдөрлөгийн үеэр, “Монгол гэрт амьдрах талаар мэдлэгтэй болох нь зүйтэй. Гэр бол онцгой сууц. Учир нь Монгол бол онцгой улс. Иймээс уг лаборатори нь гэрт анх удаа орж буй оюутнуудад тохиромжтой” гэжээ.

Мөн гэр нь авч явахад хялбар учир малчдын гол сууц болдог гэж Монгол дахь Америкийн элчин сайдын яамны олон нийтийн албаны дарга асан Тереса Маркивийн хэлсэн байна.

Монгол гэр нь модон хана, унь, хаалганаас бүрддэг бөгөөд гадуур нь эсгийгээр бүрдэг юм. Иймээс энэ нь маш хөнгөн байдаг бөгөөд үргэлж урд зүг рүү харуулж барьдаг байна.

Теннесси мужийн их сургууль 2012, 2013 оноос хойш Монгол гэртэй болохоор оролдсон бөгөөд гэр лабораторыг найман цагийн турш барьжээ. Дэлхий даяар нийт долоон ширхэг Монгол гэр байдаг байна.

Эх сурвалж: Johnson city press