Америкийн ерөнхийлөгчийн 2020 оны сонгууль 11 сард товлогдсон юм. Тус сонгуульд оролцох хүсэлтээ анх 29 нэр дэвшигчид гаргасан ч одоо 11 хүн тунаж үлдээд байна. Одоогоор Вашингтон пост болон NBC сайтын хамтарсан онлайн санал хураалтаас харахад Трамп, Жое Байден зэрэг дөрвөн хүн хамгийн их саналыг авчээ. Ингээд сонгуулиар хамгийн их санал авах магадлалтай хүмүүсийн талаарх товчхон мэдээллийг хүргэе. 

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп 

Тэрээр Ардын намаас нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа ч өрсөлдөгчөө шалгахыг Украинаас шаардсан, улсын төсвөөс мөнгө завшсан зэрэг асуудалд орооцолдсон юм. Үүнээс үүдэн бусад нэр дэвшигчдээс харьцангуй бага дэмжлэгийг авсан байна. Гэхдээ Трампын хэрэгжүүлж буй бодлогууд бизнесийн салбарыг дэмжихэд чиглэж байгаа тул эдийн засагч болон бизнесменүүд түүнд саналаа өгөх магадлалтай гэнэ.

Дэд ерөнхийлөгч асан Жое Байдэн

Тэрээр Обамагийн үед дэд ерөнхийлөгч байсан ба эрүүл мэндийн салбар, цаг агаарын өөрчлөлтийг түлхүү анхаарч ажиллана гэх амлалтыг өгөөд байна. Жое Байден улс төрийн туршлага их ба дэд ерөнхийлөгч болохоосоо өмнө Сенатад 36 жил ажиллажээ.

Вермонтын сенат Берни Сандерс

Сандерс 2016 оны сонгуулийн үеэр Хиллари Клинтоныг ялж чадалгүй нэрээ татсан юм. Тухайн үед Ерөнхийлөгчид нэр дэвшсэн бол Трампыг ялах магадлалтай байсан гэж ажиглагчид үзжээ. Тэрээр боловсролын салбарыг илүү анхаарч оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг тэглэж, их дээд сургууль, коллеж зэргийг төлбөргүй болгох амлалт өгсөн байна. 

Массачусетсийн сенат Элизабет Варрен

Тэрээр эдийн засгийн тэгш бус байдал, авилга хээл хахуулыг арилгахад түлхүү анхаарна гэжээ. Мөн оюутнуудын сургалтын төлбөрийн зээлиээс 50 мянган долларыг тэглэнэ гэж амласан байна. Элизабет Варрен нь 2008 оноос сенатаар ажиллаж байгаа ба үүнээс өмнө Харвардын их сургуульд хуулийн профессороор ажиллаж байсан юм.  
Эх сурвалж: CNN, Al Jazeera