Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Хуавей компани Америкийн харилцаа холбооны комиссыг шүүхэд өглөө. Учир нь, Америкийн харилцаа холбооны комисс өнгөрсөн сард улсын төсвөөс Хуавейгийн тоног төхөөрөмж худалдаж авахыг хориглосон юм. 

Хуавей компани уг хоригийг үндэслэлгүй гээд Америкийн үндэсний аюулгүй байдалд халдсан эсэхийг батлахыг шаардсан байна. Хуавей өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын агентлагуудыг Хуавейгаас бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглосон Америкийн засгийн газрыг шүүхэд өгч байсан юм. 

Хуавей компаний өнгөрсөн онд олон улсаас 105 тэрбум долларын ашиг олсон ба үүнтэй харьцуулбал Америкийн зах зээлээс хамаагүй бага ашиг олж байгаа гэнэ. Хуавей компани Америкийн хоригоос үл харгалзан 50 гаруй оронтой 5G сүлжээний гэрээ байгуулсан байна. 

Эх сурвалж: CNBC, Washington examine