Америкийн Иллинойс, Айова, Миннесота, Хойд болон Өмнөд Дакота, Уисконсин муж болон Канзас, Миссури, Монтана, Небраска мужийн зарим хэсгээр энэ долоо хоногт эрс хүйтрэх гэнэ.

Цаг уурчдын мэдээлснээр Америкийн газар нутгийн 24 хувь нь Лхагва гарагт 0-оос доош хэмд хүрэх бол Чикаго хотод -55, хойд зүгийн зарим нутгуудаар -64 хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна. Энэ нь Антарктид тивийн халуун агаараас үүссэн туйлын хуй салхи Америкийг чиглэн ирж буйтай холбоотой юм.

Айова мужийн удирдлагын зүгээс иргэдийг гадуур явахдаа бага ярьж урт амьсгал авахгүй байхыг зөвлөсөн бөгөөд сургуулиудыг хаах магадлалтай байгаа бол Мичиган, Уисконсин зэрэг муж онц байдал зарласан байна.

Лхагва гарагт Чикаго хотод-14 хэм хүрч түүхэнд байгаагүй хамгийн хүйтэн өдөр болох төлөвтэй байгаа ба цаашид -27 хэм хүрч магадгүй гэнэ. Үүнээс үүдэн орон гэргүй иргэдийг түр хорогдох байранд оруулж байгаа ба Лхагва, Пүрэв гарагуудад хотын алдарт Брүкфелд амьтны хүрээлэнг 85 жилийн түүхэнд анх удаа хаах юм.

Мөн Даваа гарагт зарим хэсгээр 64,3 км цагийн хурдтай цасан шуурга болсноор сургууль, шүүх, албан байгуулгууд хаалгаа барьж 1000 гаруй нислэг хойшилсон байна.

Эх сурвалж: CNN, USA today, Independent